Хууль зүйн яамнаас боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн ажлын хэсэгт урьж байна

2015-05-04     

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Хууль зүйн яамнаас боловсруулсан Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөлд санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллах хүсэлтэй шүүгчид, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд саналаа доорх маягтыг бөглөж, ulzii@judcouncil.mn гэсэн хаягаар 2015 оны 05 дугаар сарын 05-ний дотор ирүүлнэ үү. /Маягт ЭНД дарж татаж авна уу/ Жич: 5-аас доошгүй жил эрүүгийн хэргийн шүүгчээр ажилласан туршлагатай бол давуу тал болно. Төсөлд ажиллах хугацаанд ажлаас чөлөөлж, томилолтын мөнгийг олгоно.
 
Хаяг: Улаанбаатар 38, Эрх чөлөөний талбай, Засгийн газрын 11-р байр, 7 давхарт 711 тоот
Лавлах утас: 261065
 
 
ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН