АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД (2015.05.04-05.08)
2015 оны 05 сарын 04 Даваа гараг
09.00 цаг
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Эрдэнэтуяад холбогдох хэргийг хэлэлцэнэ. Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Тогтох, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хохирогч, иргэний хариуцагч Ж.Оюун-Эрдэнийн өмгөөлөгч С.Ичинхорлоо, иргэний хариуцагч Ч.Мөнхзул, Д.Гармаа нарын өмгөөлөгч С.Батзаяа, хохирогч, иргэний хариуцагч Ж.Оюун-Эрдэнэ, хохирогч Д.Ононтуул, Б.Эрдэнэчимэг, Ц.Сарангэрэл, иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэтуяа, иргэний хариуцагч Ч.Мөнхзул, Д.Мөнхтуяа, Д.Батжаргал, Д.Гармаа, гэрч Н.Эрдэнэчулуун, Н.Баярмаа нар оролцоно.
Шүүгч Д.Чинзориг, Д.Бавуу, Д.Лувсандорж
13.00 цаг
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Амгаланд холбогдох хэргийг хэлэлцэнэ. Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Мөнх-Од, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ичинхорлоо, хохирогчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, хохирогч С.Оюунчимэг нар оролцоно.
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
2015 оны 05 сарын 07 Пүрэв гараг
09.00 цаг
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Соронзонболд, Б.Мөнхбат, Х.Ёндонравдан, Д.Ганбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэнэ. Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Мөнх-Од, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав нар оролцоно.
Шүүгч Д.Чинзориг
13.00 цаг
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Мөнхнямд холбогдох хэргийг хэлэлцэнэ. Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Мөнх-Од, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Чулуунбат нар оролцоно.
Шүүгч Д.Чинзориг
2015 оны 05сарын 08 Баасан гараг
11.00 цаг
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ, М.Мягмарсайхан, М.Батсайхан нарт холбогдох хэргийг хэлэлцэнэ. Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Мөнх-Од, хохирогч Б.Наранбадрахын өмгөөлөгч Э.Шинэцэцэг, Л.Данзанноров, шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Бадамханд, П.Отгонбаяр, Б.Энх-Амгалан, шүүгдэгч М.Батсайханы өмгөөлөгч С.Батзаяа, хохирогч Т.Ганчимэг, Б.Наранбадрах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнхтуяа, шинжээч эмч Н.Туяа нар оролцоно.
Даргалагч ерөнхий шүүгч Н.Одонтуул,
шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
ЗАР ГАРГАСАН: Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул