Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.04.20 - 2015.04.24)

2015-04-30     

2015.04.20
 
1. Б.Мөнх-Очир, Б.Нямдорж нарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шүүгч Д.Чинзориг
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Баянбаатарын Мөнх-Очир, Баатарсүрэнгийн Нямдорж нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Очирт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд 2015 оны 01 сарын 06-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хувьд ногдох эд хөрөнгөөс 300,000 төгрөг хурааж 2 жил 5 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн ялаас ногдох эд хөрөнгөөс 300,000 төгрөг хураах, 1 жил 9 сар 17 хоногийн зарим хэсэг болох ногдох эд хөрөнгөөс 300,000 төгрөг хураах, 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг ногдох эд хөрөнгөөс 300,000 төгрөг хурааж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
 
мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Б.Нямдоржид энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар 18 хоногийн хорих ялын  зарим хэсэг болох 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Очирт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Нямдоржид  оногдуулсан 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийвдэрлэв.
 
2015.04.21
 
1. Н.Даулетэд холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шүүгч Д.Бавуу
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Н.Даулетэд 4 сар баривчлах ял шийтгэв.
 
2015.04.22
 
1. Д.Эрболдод холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шүүгч Д.Лувсандорж
             
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Д.Эрболдод 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэв.
 
2. Н.Хонгорт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1/
Шүүгч Д.Лувсандорж
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар Н.Хонгорт 1 сар баривчлах ял шийтгэв.
 
2015.04.23
 
1. О.Батхишигт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шүүгч Д.Чинзориг
          
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар О.Батхишигт 400 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэв.
 
2015.04.24
 
1. М.Сансарбатад холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15/
Даргалагч шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, Д.Лувсандорж
             
Шийдвэрлэсэн байдал: Дүүргийн 4 дүгээр прокурорын газраас М.Сансарбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар М.Сансарбатад 15 /арван тав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Сансарбатад оногдуулсан 15 /арван тав/ жил 10 /арав/ хоног хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул