Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.04.13 - 2015.04.17)

2015-04-23     

2015.04.13
1.  Б.Гүррагчаад холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1/
Шүүгч Д.Лувсандорж
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар Б.Гүррагчааг 2 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
 
2.  Б.Отгонбатад холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/
Шүүгч Д.Лувсандорж
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Б.Отгонбатад 1 сар 05 хоног баривчлах ял шийтгэв.
 
2015.04.15
1. С.Эрдэнэтуяад холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4/
Даргалагч шүүгч Д.Чинзориг,
 шүүгч Д.Бавуу, Д.Лувсандорж
             
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч С.Эрдэнэтуяа иргэний нэхэмжлэгчээр тогтоож, Ж.Оюун-Эрдэнэ, Ч.Мөнхзул, Д.Гармаа, Д.Мөнхтуяа, Д.Батжаргал нарыг иргэний хариуцагчаар татан оролцуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0900 минут хүртэл хойшлуулав.
 
2015.04.17
1.  Б.Отгонбатад холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шүүгч Д.Лувсандорж
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Б.Отгонбатад 450 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэв.
 
 
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул