УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙГ УРЬЖ ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2015-04-21     

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2015 оныг “Шүүгчийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх” асуудлыг нэг гол зорилтоо болгон дэвшүүлсэн билээ.
 
Дээрх зорилтын хүрээнд тусшүүхийн тамгын газраас  шүүгч нарт зориулсан цуврал сургалт явуулахаар төлөвлөсний дагуу эхний сургалтыг  2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг оролцуулав.
 
Уг сургалтад Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайханыг урьж “Гэрээний эрх зүй”, “Хамтран ажиллах гэрээ” сэдвээр 3 цагийн хичээл заалгаж, шүүгч нар хууль хэрэглээний талаар санал солилцож, оролцогч нар үр дүнтэй, цаг үеэ олсон, үнэтэй сургалт болсонд талархаж байна. 
 
Дараагийн ээлжит сургалтыг Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулан явуулахаар бэлтгэж байна.           
 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР