Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.04.08 - 2015.04.09)

2015-04-16     

2015.04.08
 
1.  Г.Алтансүхэд холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шүүгч Д.Давуу
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч Сум дундын 27 дугаар шүүхэд шүүх хуралдаан давхцсан шалтгаанаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг өмгөөлөгчийн хамт хуралд оролцох эрхийг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11.00 цаг хүртэл хойшлуулав.
 
2. Ш.Эрдэнэцогтод холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/
Шүүгч Д.Бавуу
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ш.Эрдэнэцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 0108 0158 тоот хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дүгээр зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ш.Эрдэнэцогтыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
 
2015.04.09
 
3.  Х.Өмөрзакт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул,шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Х.Өмөрзакт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өмөрзакт 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан энэ хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Өмөрзакт оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсэнээр шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул