Сургагч багшаар ажиллахыг урьж байна

2015-04-16     

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн ёс зүйн сургалт явуулах сургагч багш нарыг бэлтгэх, шүүгчийн ёс зүйн сургалтын хөтөлбөр гарын авлага боловсруулахаар төлөвлөж байна.
 
Иймд шүүгчийн ёс зүйн сургагч багшаар ажиллах сонирхолтой шүүгчид хүсэлтээ дараах материалын хамт 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дотор Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн референт С.Алтанхуягийн altankhuyag@judcouncil.mn хаягаар ирүүлнэ үү:  
1.    Хүсэлт (cover letter)
2.    Товч намтар (CV)
3.    Бүтээлийн жагсаалт (өгүүлэл, нийтлэл, нэг сэдэвт магистр, докторын ажил гэх мэт)
 
Дэлгэрэнгүй мэдээллийг: 261185, 9634 3305 утсаар холбогдон авч болно.
 
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн