Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх 2014, 2015 оны 1 дүгээр улиралд хойшлуулсан шүүх хуралдааны харьцуулсан судалгааг гаргаж, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа

2015-04-15     

Тус шүүх 2015 оны 1 дүгээр улиралд иргэний нийт 254 хэрэг шийдвэрлэснээс 8 хэргийн шүүх хуралдаан хуульд заасан үндэслэлээр хойшлогдсон байх ба нийт шийдвэрлэсэн хэргийн 3.1 хувийг эзэлж байна.
 
2014, 2015 оны 1 дүгээр улиралд хойшлуулсан шүүх хуралдааны өсөлт бууралтыг харьцуулан графикаар үзүүлбэл:
 
Дээрх графикаас харвал: Ерөнхий шүүгч Б.Нармандахын хойшлуулсан шүүх хуралдааны тоо өмнөх оныхоос  2-оор буурсан, шүүгч З.Түвшинтөгсийн хойшлуулсан шүүх хуралдааны тоо өмнөх оныхоос 4-өөр буурсан, шүүгч Д.Уранчимэг, Л.Энхбилэг нарынх өмнөх оныхтой адил үзүүлэлттэй байв.
 
Мөн шүүгч, шүүгчийн туслах нар хэргийн оролцогчдод эрх, үүргийг ойлгомжтой тайлбарлаж байгаа эсэх, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар зохигчдод шүүх хуралдааны товыг хэрхэн мэдэгдэж шүүх хуралдааны бэлтгэл ханган ажиллаж байгаа эсэх талаар санал туршлагаа солилцон ярилцлаа.