Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооноос зохион явуулсан “Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооноос 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зохион явуулсан “Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчид оролцож, Шүүхийн тухай багц хууль дахь шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн мэргэшлийн түвшин тогтоох, тамгын газар шүүгчдийн зөвлөгөөний харилцаа зэрэг зохицуулалтуудад холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаарх саналүзэл бодлоо илэрхийллээ.