Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа тэргүүтэй ажлын хэсэг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхэд ажиллав

2015-04-13     

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа тэргүүтэй Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ахлах референт Ш.Одгэрэл, референт Г.Мөнхтуяа, референт Ц.Энхтулга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2015 оны 04 дүгээр сарын 09-10ны өдрүүдэд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхэд ажиллалаа.
 
Гишүүн Б.Сарантуяа шүүхийн үйл ажиллагаатай танилцан, Ерөнхий зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайлангийн талаар мэдээлж,  шүүгч, ажилтнуудтай уулзаж ярилцав.
 
 
Ажлын хэсэг хэргийн хөдөлгөөний удирдлага, хүний нөөц, санхүү, архив, албан хэрэг хөтлөлт, шүүх, шүүгчийн аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаад хяналт шалгалт хийн арга зүйн зөвлөгөө өглөө.
 
 
Шүүхийн тамгын газар