Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.03.30 - 2015.04.01)
2015.03.30
1. Ү.Энхтогтоход холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ү.Энхтогтоход 2 жил 10 хоног хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
2015.03.31
2. Д.Ринчинд холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Д.Ринчингийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28.992.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
3. У.Анхбаярт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
Шүүгч Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар У.Анхбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
2015.04.01
1. С.Эрдэнэтуяад холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4/
Даргалагч шүүгч Д.Чинзориг,
шүүгч Д.Бавуу, Д.Лувсандорж
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд 5 хүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан хэрэг 3 удаа хойшлогдсон шүүх хуралдаанд оролцож байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж, шүүгдэгчийг өмгөөлөгчийн хамт хуралд оролцох эрхийг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулав.
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул