ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛСАН 2 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн тамгын газраас шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдэд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцох ач холбогдлыг сурталчлан таниулах, сургалтад хамруулах зорилгоор “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалт”-ыг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зохион байгууллаа. Уг сургалтад шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 30 иргэн оролцлоо.
Шүүхийн тамгын газрын дарга А.Энхтөр сургалтыг нээн үг хэлж, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жаргалсайхан шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалт болон Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журмын талаар танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариуцллаа.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР