ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2015-03-30     

Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, хууль сурталчилах ажлын хүрээнд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн тамгын газраас тус дүүргийн 119 дүгээр сургуулийн сурагчдад гэмт хэрэг, захиргааны зөрчлийн хэргийн талаар ойлголт өгч гэмт хэрэг зөрчилд хэрхэн өртөхгүй байх, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар 1 цагийн сургалт зохион байгуулж, багш сурагчдын сонирхсон асуултад хариулав.
Тус сургалтад төгсөх ангийн дөрвөн бүлгийн 95 сурагч, анги удирдсан багш нар хамрагдлаа.
 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР