ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДААС СОРИЛЫН ШАЛГАЛТ АВЛАА.

2015-03-30     

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд захиргааны ажилтнуудаар “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх, харилцаа, хандлагын нийтлэг журам”-ыг судлуулан, шалгалт авч өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахаар заасан байна.
 
Энэ дагуу Шүүхийн тамгын газрын дарга 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн захиргааны 20 ажилтнаас 30 асуулт бүхий сорилын шалгалт авах ажлыг зохион байгууллаа.
 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР