Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.03.26)
2015.03.26
1. Т.Мажигсүрэнгийн нэхэмжлэлтэй Х.Октябрьт холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангав.
2. Б.Батжаргалын нэхэмжлэлтэй С.Уранчимэг, О.Батхишиг нарт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 6.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Х.Амынагийн хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч З.Түвшинтөгс
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
4. С.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй Б.Алекст холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангав.
Тойм гаргасан: Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ундармаа