Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.03.23 - 2015.03.25)

2015-03-25     

2015.03.23
 
1. Х.Ардакад холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/
Шүүгч Д.Бавуу
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Х.Ардакад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 0108 0082 тоот хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дүгээр зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Х.Ардакийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
 
2015.03.25
 
2. Э.Цогтгэрэлд холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шүүгч Д.Лувсандорж
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Э.Цогтгэрэлд 2 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
 
 
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул