Шүүхэд баярлалаа
Иргэн Т.Бямбарагчаа: Миний байрыг түрээсэлж байгаа С.Гансүх, Д.Болорцэцэг нараас түрээсийн төлбөр 13.000.000 төгрөгийг авч чадахгүй байсан тул 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг шүүгч З.Түвшинтөгсөд хуваарилагдсан ба эрх, үүргийг тайлбарлан өгсөнөөр хуульд заасан эдлэх эрх, хүлээх хариуцлагаа мэдсэн.
Би шүүхэд хандахаас өмнө С.Гансүх, Д.Болорцэцэг нартай уулзаж ярилцах гэсэн боловч чадаагүй. Харин шүүхээс бидэнд уулзаж ярилцах боломж олгосноор хэрэг маргаанаа эвийн журмаар шийдвэрлүүлсэн.
Шүүхэд анх удаа хандаж байгаа миний хувьд төрийн бусад байгууллагаас илүү шүүх шинэчлэгдэж байгаа нь мэдрэгдсэн. Тус шүүхийн Тахар, мэдээлэл лавлагааны ажилтан Д.Одгэрэл, шүүгчийн туслах Б.Батцэцэг нар иргэдтэй зөв боловсон харьцаж, иргэдэд хүрч үйлчилж байгаа нь сайхан санагдсан. Иймд өндөр настай иргэн надад ямар нэг ялгаваргүй хандан төрийн үйлчилгээг чирэгдэлгүй түргэн шуурхай үзүүлсэн шүүгч, шүүгчийн туслах нарт талархан баярлаж байгаагаа хэлэхэд таатай байна.