Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.03.09-2015.03.13)
2015.03.09
1. Э.Батболдод холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шүүгч Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Улсын яллагч Б.Тогтох нь 2015 оны 3 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд тус прокурорын газрын прокурор, ажилчид Нийслэлийн прокурорын газарт Хуульчийн багц цагийн сургалтанд хамрагдах тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн11.00 цаг хүртэл хойшлуулав.
2015.03.11
1. Г.Итгэл, О.Тэмүүлэн нарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Г.Итгэл, насанд хүрээгүй шүүгдэгч О.Тэмүүлэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял тус тус шийтгэж, Г.Итгэлийг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, насанд хүрээгүй шүүгдэгч О.Тэмүүлэнд оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгч Г.Итгэл, насанд хүрээгүй шүүгдэгч О.Тэмүүлэн нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзахаар шийдвэрлэв.
2015.03.12
1. Г.Дуламсүрэн, Б.Болдбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2/
Шүүгч Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Г.Дуламсүрэн, Б.Болдбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.
2015.03.13
1. Э.Батболдод холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шүүгч Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Э.Батболдод холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул