Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.03.11)
2015.03.11
1. Б.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй М.Эрдэнэ-Энхэд холбогдох хүүхдийн сургалтын төлбөр болон орон сууцны түрээсийн төлбөрийн 50% болох 1.606.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Нармандах
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулав.
2. Б.Даваагийн нэхэмжлэлтэй О.Эрдэнэбатад холбогдох худалдах,худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2015 оны 03 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулав.
3. О.Сансарын нэхэмжлэлтэй Э.Алтанчимэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.500.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Тойм гаргасан: Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ундармаа