Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.03.02-2015.03.06)
2015.03.02
1. Б.Оюунцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2/
Шүүгч Д.Лувсандорж
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Б.Оюунцэцэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасч, 2 жилхорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
2015.03.03
1. Т.Мөнхсайханд холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2/
Шүүгч Д.Бавуу
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Т.Мөнхсайханд 1 сар 20 хоног баривчлах ял шийтгэв.
2015.03.04
1. Г.Итгэл, О.Тэмүүлэн нарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хамт хуралд оролцох эрхийг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулав.
2. Х.Дэлгэрбаатар, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батзул нарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шүүгч Д.Лувсандорж
Шийдвэрлэсэн байдал:Х.Дэлгэрбаатар, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батзул нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгөхураахгүйгээр 3 жил хорих ял тус тус шийтгэж,Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батзул нарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батзул нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэж,
Х.Дэлгэрбаатарт оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг журамлан Х.Дэлгэрбаатарт 3 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
2015.03.06
1. Г.Дуламсүрэн, Б.Болдбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2/
Шүүгч Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хамт хуралд оролцох эрхийг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11.00 цаг хүртэл хойшлуулав.
Тойм гаргасан:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул