ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

2015-02-27     

 
Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд ШЕЗ-ийн ажлын алба, зарим шүүхийн тамгын газрын төрийн захиргааны нийт 86 албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлөөс зохион байгууллаа.
 
Энэхүү ёслол хүндэтгэлийн ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга доктор Т.Мэндсайхан болон Салбар зөвлөлийн гишүүд оролцсон ба Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчийн туслах С.Энх-Амар, Б.Мөнгөншүр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.