Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.02.26)
2015.02.26
1. Б.Чулуунбаатарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул,шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Балдоржийн Чулуунбаатарт 5 жил 2 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Б.Чулуунбаатарт энэ тогтоолоор оногдуулсан жил 5 сар 2 сар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсанялаас эдлээгүй үлдсэн 4 жил 4 сар хорих ялын зарим болох 4 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Чулуунбаатарт оногдуулсан 5 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул