“УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ ТЭГШ, ЗӨВ ХУВААРИЛАХ” НЬ СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДЛАА
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч Б.Нармандах “Улсын тэмдэгтийн хураамжийг тэгш, зөв хуваарилах” нь сэдэвт сургалтыг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд зохион явууллаа.
Сургалтаар улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар хэрхэн хуваарилах, Улсын тэмдэгтийн хураамжийг “дахин тооцох” болон “хувь тэнцүүлэх” аргаар хэрхэн хуваарилах зэрэг асуудлаар сургалтад хамрагдсан хүмүүсийн санал бодлыг сонсож, харилцан ярилцаж, цаашид анхаарах зарим асуудлын талаар нэг ойлголтод хүрсэн үр дүнтэй сургалт боллоо.
Сургалтад тус шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч нар хамрагдав.