Ерөнхий шүүгч Б.Нармандах “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнууллаа.

2015-02-18     

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Цагаан сар, билгийн тооллын хаврын тэргүүн сар шинийн баярыг тохиолдуулан шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн зарим шүүгч, ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагнажээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр  шүүхийн Ерөнхий шүүгч Б.Нармандахыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өнөөдөр гардуулан өглөө.