Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.02.16-2015.02.17)

2015-02-17     

2015.02.16
1. Э.Баатардоржид холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар Э.Баасандоржид 4 сар баривчлах ял шийтгэв.
 
2. Д.Батбаярт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шүүгч Д.Лувсандорж
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Д.Батбаярт 400 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэв.
 
3.  Б.Энхбаатарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар Б.Энхбаатарт2 жилхорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
 
2015.02.17
1. Э.Дөлгөөнд холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2/
Шүүгч Д.Лувсандорж
 
Шийдвэрлэсэн байдал: Э.Дөлгөөнд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.
 
2. О.Батцагаан, Г.Цэрэнсамбуу нарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шүүгч Д.Чинзориг
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар О.Батцагаан, Г.Цэрэнсамбуу нарт 2жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул