Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.02.16)
2015.02.16
1. Д.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй Д.Лхагважавт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авав.
2. Э.Золбаярын нэхэмжлэлтэй Д.Бат-Эрдэнэ, Э.Ууганбаяр, Ш.Алтанхуяг, Ө.Бат-Эрдэнэ нарт холбогдох гэрээнээс учирсан хохирол 1.690.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгов.
Тойм гаргасан: Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ундармаа