Шүүхэд баярлалаа...

2015-02-16     

Иргэн С.Заграа: С.Заграа миний бие Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхэд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргаж Д.Уранчимэг шүүгчид хуваарилагдсан. Ингээд би 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09.00 цагт шүүх хуралдаан болж хамтын амьдралтай байснаа тогтоолгосон.
     
      Нөхөр маань нас барж хүүдээ тэжээгчээ алдсны тэтгэмж тогтоолгох шаардлагатай болсон бөгөөд энэ асуудлаар хаана хандахаа мэдэхгүй, шүүх дээр ирж уулзахад мэдээлэл лавлагааны ажилтан надад зөвлөж ямар баримт бичиг бүрдүүлэх зэрэг бүх талын зөвлөгөө тусламжийг үзүүлж, шүүгчийн туслах нар иргэдтэй зөв боловсон харьцаж, иргэдэд хүрч үйлчилж байсан. Анх удаагаа шүүхэд хандаж байгаа миний хувьд олон дахин нааш цааш явах байсан цаг хугацаагаа хэмнэж, өөрт тулгарсан асуудлаа түргэн шуурхай шийдвэрлүүлж чадсандаа маш их баяртай байна.
 
      Шүүх нээлттэй болж иргэд бидний цаг хугацааг хэмнэж, ямар нэг чирэгдэлгүй төрийн үйлчилгээг хүргэж байгаад шүүхэд талархан, хамтын амьдралтай байсныг тогтоож хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгсөн шүүгч Д.Уранчимэг, шүүхийн захиргааны ажилтан шүүгчийн туслах Д.Амарзаяа, мэдээлэл лавлагааны ажилтан Д.Одгэрэл нарт баярлаж байгаагаа илэрхийлж байна.
 
2015.02.09