Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.02.09-2015.02.13)
2015.02.09
1. Н.Хатанбаатарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Н.Хатанбаатарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасч, 1 жилхорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
2. Ч.Ганзоригт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шүүгч Д.Бавуу
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ч.Ганзоригт 5 сар баривчлах ял шийтгэв.
3. Г.Баярсайхан, Э.Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
Шүүгч Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Г.Баярсайхан, Э.Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.
2015.02.10
1. Х.Чинзориг, М.Мөнгөнбагана нарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1/
Шүүгч Д.Бавуу
Шийдвэрлэсэн байдал: Х.Чинзориг, М.Мөнгөнбагана нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Х.Чинзориг, М.Мөнгөнбагана нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 2 жил хорих ялаар тус тус тогтоож, уг хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Х.Чинзориг, М.Мөнгөнбагана нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
2015.02.11
1. Б.Баярмаад холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1/
Шүүгч Д.Лувсандорж
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хамт хуралд оролцох хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн10.00цаг хүртэл хойшлуулав.
2015.02.13
1. Д.Эрдэнэхуягт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1/
Шүүгч Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэхуягт 1 жил 6 сархорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул