Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.02.12)
2015.02.12
1. “Хөшөө цайдам” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Нэргүй Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргад холбогдох өмчлөгч болохыг тогтоолгох тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 2015 оны 03 сарын 12-ны өдөр хүртлэх хугацаагаар хойшлуулав.
2. Багахангай дүүрэг дэх Төрийн банкны хүсэлттэй Ц.Баярбат, Т.Үүрийнтуяа нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч З.Түвшинтөгс
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг хангав.
Тойм гаргасан: Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ундармаа