Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.02.02-2015.02.04)
2015.02.02
1. Д.Амгаланд холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Д.Амгаланд 2 жилхорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
2. Д.Нямзоригт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Д.Нямзоригт 2 жилхорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
2015.02.03
1. Г.Баярсайхан, Э.Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
Шүүгч Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдааныг 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13.00 цаг хүртэл хойшлуулав.
2015.02.04
1. Ч.Бямбасүрэнд холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
Шүүгч Д.Лувсандорж
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Ч.Бямбасүрэнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хугацаагаар хасч, 3 жил 1 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
2. С.Төрбатад холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
Шүүгч Д.Бавуу
Шийдвэрлэсэн байдал: С.Төрбатад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаав.
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул