Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.01.26-2015.01.30)
2015.01.26
1. Ц.Отгонбаяр, С.Ичинхорлоо нарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1/
Шүүгч Д.Бавуу
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ц.Отгонбаяр, С.Ичинхорлоо нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014 0108 0130 тоот хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Ц.Отгонбаяр, С.Ичинхорлоо нарыг цагаатгаж шийдвэрлэв.
2015.01.27
2. Э.Дөлгөөнд холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2/
Шүүгч Д.Лувсандорж
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Урианхай овогт Энхтуулын Дөлгөөнд холбогдох эрүүгийн 2014 0108 0382 дугаартай хэргийн хохирогч Б.Өсөхжаргалын 12-48 УБҮ улсын дугаартай, “Тоёото Ланд круйзер-200” маркийн тээврийн хэрэгсэлд шинжээчийн дүгнэлтгаргуулахаар “Хөрөнгийн Үнэлгээний Төв” ХХК-ийг шинжээчээр томилж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх ажиллагааг шинжээчийн дүгнэлт ирэх хүртэл хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэв.
2015.01.28
1.С.Эрдэнэтуяад холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4/
Шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг, Д.Лувсандорж
Шийдвэрлэсэн байдал: С.Эрдэнэтуяад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.
2015.01.29
1. Б.Болорчимэгт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг зааснаар 2 сар баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Болорчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сар баривчлах ялыг буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж, Б.Болорчимэгийн бүгд биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,уг хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болорчимэгт оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
2015.01.30
1.Л.Батбэх, Б.Билгүүн, Ш.Хангалсүрэн нарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг, Д.Лувсандорж
Шийдвэрлэсэн байдал: Л.Батбэх, Б.Билгүүн, Ш.Хангалсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул