Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.01.19-2015.01.23)

2015-01-23     

2015.01.19
1.С.Эрдэнэтуяад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4/
Шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг, Д.Лувсандорж
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдааныг 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулав.
 
2015.01.21
2. Ж.Ганхуягт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1/
Шүүгч Д.Бавуу
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ганхуягт 1 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
 
2015.01.22
3. Ш.Зоригтбаатар, Ц.Адъяа, О.Отгонбат, Г.Бямбахүү, И.Баваржан, С.Амарзаяа холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.3/
Шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг, Д.Лувсандорж
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Ш.Зоригтбаатарт 6 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ц.Адъяад 3 жил 2 сар хорих ял, О.Отгонбатад 3 жил хорих ял, Г.Бямбахүүд 2 жил хорих ял, И.Баваржанд 2 жил хорих ял, С.Амарзаяад 2 жил хорих ял тус тус шийтгэж, уг хорих ялуудыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,
мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Баваржан, С.Амарзаяа нарт оногдуулсан хорих ялуудыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тус тус шийдвэрлэв.
 
2015.01.23
1. Д.Балжинням, Б.Нямдорж нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Б.Нямдоржид 251 цаг албадан ажил хийлгэх ял, Д.Балжиннямд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжшийдвэрлэв.
 
2. Н.Батзоригт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1/
Даргалагч, Ерөнхий шүүгч Н.Одонтуул,
шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Н.Батзоригтод 10 жил 1 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул