2014 ОНД ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 4 ДҮГЭЭР ШҮҮХИЙН ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГААР ШИЙДВЭРЛЭСЭН МАРГААНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

2015-01-15     

/ 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар/
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд “ Эвлэрүүлэн зуучлалын тухай “  хууль 2014 оны 02 дугаар сараас мөрдөгдөж эхэлсэн ба үүний дагуу дүүргийн анхан шатны  4 дүгээр шүүхэд орон тооны 1 эвлэрүүлэн зууулагч ажиллаж байна
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2014 онд нийт 159 хүнд зөвлөгөө өгчээ.
Үүнийг  эрх зүйн төрлөөр ангилж үзвэл:
-Гэр бүлийн маргаан 87
-Иргэний эрх зүйн маргаан  65
-Хөдөлмөрийн маргаан 1
-бусад маргаан 6  байна.
 
Эвлэрүүлэн зуучлагч  ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн өдрөөс хойш 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авсан өргөдөл 99, шүүхээс иргэний хэрэг үүсгэхээс өмнө шилжиж ирсэн 3,  шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжиж ирсэн 11,
нийт 113 хэрэг маргаан  хүлээн авч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан байна. Үүнээс:
Эвлэрсэн-45, амжилтгүй болсон-44, татгалзсан-2, буцаасан-15, үлдэгдэл-7  байна.
 
Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр 45 хэрэг маргаан эвлэрсэнээс 3 хэрэг нь гэр бүлийн маргаан, 42 нь иргэний эрх зүйн маргаан байна.
 
Амжилтгүй болсон 44 хэргээс гэр бүл цуцлах  маргаан 36 , иргэний эрх зүйн маргаан 7, газрын маргаан 1 байна. Гэр бүл цуцлах маргааны тухайд тусдаа амьдраад 1.6-10 жил болсон цаашид эвлэрэх боломжгүй гэсэн үндэслэлээр дуусгавар болжээ.
 
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧ М.ПАГМА-ОРОЛМАА