Монгол Улсын Их Хурал 2012 онд Шүүхийн тухай багц хууль /Монгол Улсын Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай/-ийг баталлаа.
Шүүхийн захиргааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Шүүх тамгын газартай байна.” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн тамгын газар /хуучин нэрээр/-ыг Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар гэж өөрчилөн нэрлэхээр тогтсон байна.
Шүүхийн тамгын газар нь:
-шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах;
-шүүхийн байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах;
-шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
-шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих;
шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх;
-шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах;
-шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах;
-хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх зэрэг үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.