Нэхэмжлэлийн загвар

2015-01-13     

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай /загвар/
 
Багахангай Налайх дүүргийн Иргэний
хэргийн анхан шатны шүүхэд
нэхэмжлэл гаргах нь
….. он …. сар … өдөр

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................
Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /
Хариуцагч: ААА ХК

Налайх дүүргийн 2 дугаар хороо, Хуульчдын гудамж..........
Харилцах утас:............./
Нэхэмжлэлийн шаардлага:Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай
 
А.Б би ХХХХ оны ХХ дүгээр  сарын  ХХ-ны өдөр ААА ХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж, менежирийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-наас эхлэн ХХ оны ХХ дүгээр  сарын ХХ-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан.
Гэтэл ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-ны өдөр 00/12 дугаартай захирлын тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаpагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.
Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хххххххх төгрөгийг гаргуулж өгнө үү.
/дээрх зүйл зөвхөн жишээ болохыг
анхаарна уу!/
 
НЭХЭМЖЛЭЛД:
1. Нэхэмжлэл 2 хувь
2. Хөдөлмөрийн гэрээ
3. Ажилд орсон тушаал
/эх хувь эсвэл нотариат хуулбар үнэн/
4. Ажлаас халагдсан тушаал /эх хувь эсвэл нотариат хуулбар үнэн /
5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн
6. Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн
7. Оршин суух хаягийн бүртгэлийн тодорхойлолт
8. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө /
 
Нэхэмжлэгч / гарын үсэг / А.Б
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ 
  
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай /загвар/
 
 
Багахангай Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд
хүсэлт гаргах нь
 
... он ... сар … өдөр                                               
Хүсэлт гаргагч:Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................
Харилцах утас:............./ гэр
/,.............................../гар утас /
Хүсэлтийн агуулга: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Хүсэлтийн үндэслэл: А.Б миний бие 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдэлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт худалдагчаар ажилласан. 1995 онд манай хүүхдийн их дэлгүүрийг “Наран трейд” ХХК-ийн харъяа “Наран” их дэлгүүр болгож нэрийг нь өөрчилсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй. Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна.
Иймд намайг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Аж үйлдвэрийн нэрийн барааны нэгдлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсныг тогтоож өгнө үү. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу?/
 
НЭХЭМЖЛЭЛД:
 1.Хүсэлт 1 хувь
 2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70.200 төгрөг/
 3.Улсын төв архив болон нийслэлийн архивийн лавлагаа
 4.Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн
 5.Цуг ажиллаж байсан 3 хүний тодорхойлолт /нотариатаар гэрчлүүлсэн байна/
 6.Тодорхойлолт гаргаж өгсөн 3 хүний иргэний үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн /
 7.Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
 8.Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн
 9.Бусад баримт: комиссын бүрэлдэхүүнд оруулж байсан, шагнасан ба арга хэмжээ авч байсан, ажлын цагийн бүртгэл, цалин хөлс авч байсан /цалингийн цэс/, тэтгэвэр тэтгэмжинд хамрагдаж байсан баримт, байгууллага түүний дэргэдэх олон нийтийн байгууллагын удирдлагын цомхолттой тэдгээрт гаргаж байсан өргөдөл, тэдгээрийн байгууллагын гишүүдийн хурлын ирцийн бүртгэл, олгосон тэтгэмж, тусламж, хамт олны хурлын тэмдэглэл, татвар хураалгасан баримт, ажил байдлын тодорхойлолт, байгууллага ба ажил олгогчид байгаа хувийн хэргийн материал, иргэний баримт бичигт тусгагдсан байдал: хүн амын тооллого, хорооны бүртгэл, иргэний эрүүл мэндийн эмнэлэгийн карт, тухайн иргэний ажиллаж байсан ажлын газрыг заан хэвлэлд нийтэлсэн мэдээ, сонин хэвлэлд гарсан гэрэл зураг, ажлын хамт олонтойгоо авхуулсан гэрэл зураг, эрүү, иргэн, аж ахуйн хэрэгт шүүгдэгч, хохирогч, гэрчээр оролцож гаргасан мэдүүлэг, тайлбар, тодорхойлолт, мандат, урилга, баярын бичиг, сайшаалын үнэмлэх, хүндэт дэвтэрт бичигдэж самбарт зургаа тавиулсан тухай гэрчилгээ, байгууллага, иргэдтэй хийсэн хэлцэл, гэрээ гэх мэт бусад баримт байж болно.
/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/
                           
Хүсэлт гаргасан / гарын үсэг /А.Б
 
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
  
Асран хамгаалагчаар тогтоолгохтухай /загвар/
 
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргах нь
 
 ...он ... сар ... өдөр
Хүсэлт гаргагч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд, РД.....................................
Харилцах утас.............../ гэр /,............................../ гар утас /
Хүсэлтийн агуулга: Асран хамгаалагчаар тогтоолгох тухай
Хүсэлтийн үндэслэл: Миний ах Б.Л нь З.О гэгч эмэгтэйтэй 1999 оноос 2004 он хүртэл хамт амьдарч байсан. Энэ хугацаанд тэдний дундаас 2000 онд охин Л.Ж төрсөн. Гэвч эх З.О нь 2004 онд охиноо 3 настай байхад нь нас барсан, Б.Л нь охин Л.Ж-ийн хамтаар манайд амьдарч байгаад  2008 оны 5 сард өвчний учир нас барсанаас хойш Л.Ж-н миний асрамжинд байгаа тул намайг асран хамгаалагчаар нь тогтоож өгнө үү /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу?/
 
НЭХЭМЖЛЭЛД:
 
1.Нэхэмжлэл 1 хувь
2. Хүүхдийн төрсний гэрчигээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
3. Хорооны засаг даргын тодорхойлолт
4. Нас барсаны гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
5. Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
Нэхэмжлэл гаргасан / гарын үсэг / Б.Б
 
 
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 
  
 
Гэм хорын төлбөр гаргуулах тухай /загвар/
 
 
Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд
нэхэмжлэл гаргах нь
 
….. он …. сар … өдөр
Нэхэмжлэгч:Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................
Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /
 
Хариуцагч:Налайх дүүргийн 2 дугаар хороо, 56-01....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................
Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /
 
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын төлбөр гаргуулах тухай
 
Нэхэмжлэлийн үндэслэл: А.Б би …. оны … дугаар сарын ….-ны өдөр 00 цагийн үед Ниссан Марк-II маркийн 99-99 УБО дугаартай суудлын автомашинаар Баянзүрх дүүргийн …-р хорооны нутаг дэвсгэрт “Сансарын колонкийн буудал”-аас Шархад, Их Засаг Дээд сургууль руу зүүн чиглэлд аюулгүйн тойргийн 1-р эгнээгээр явж байх үед Тоёото Виста маркийн 80-80УБУ дугаартай суудлын автомашины жолооч Р.Г нь баруун чиглэлд явж байхдаа урд машинаа гүйцэж түрүүлэх үедээ эсрэг урсгалд орж миний машины урдаас мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Р.Г-ийн буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн. Миний машинд “Итгэлт-Эйстимэйт” ХХКомпаний үнэлгээгээр … төгрөгний хохирол учирсан. Энэ талаар бид ярьж тохиролцон Р.Г нь учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл төлөхгүй байна. Би уг автомашинаар таксины үйлчилгээнд явж өдөрт 20000-30000 төгрөгний орлого олдог. Түүгээрээ гэр бүлээ тэжээдэг байсан, түүнээс өөр орлого байхгүй тул амьдрал хүнд байгааг харгалзан үзнэ үү.
 
Иймд хариуцагч Р.Г-ээс машинд учруулсан хохирол болох …. төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр …. Төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсаны төлбөр …. Төгрөг, осол болсоноос хойш өнөөдрийн хүртэлх хугацааны миний өөрийн олох ёстой байсан орлого болох … хоногийн /1 хоног х 20000/ төлбөр …. Төгрөг нийт …. Төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү. . /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу?/
 
НЭХЭМЖЛЭЛД:
1. Нэхэмжлэл 2 хувь
2.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
3. Автомашины хохирлын үнэлгээ
4. Ослын акт
5. Хариуцагч Р.Г нь хохирыг бүрэн төлж барагдуулах тухай баталгаа
6. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
Бүгд . . . хуудас материал хавсаргав.
 
/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/
 
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
 
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай /загвар/
 
 
Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд
нэхэмжлэл гаргах нь
 
….. он …. сар … өдөр
Нэхэмжлэгч:Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................
Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /
 
Хариуцагч:Налайх дүүргийн 2 дугаар хороо, 56-01....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Базарын Туяа РД...............................
Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /
 
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай
Нэхэмжлэлийн үндэслэл: А.Б миний бие нь 1990 онд Д.Г–тэй танилцан улмаар 1994 оны 10 дугаар сарын 01-нд гэрлэлтийн …… тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ.Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Д, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Г нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж  2000 оноос салж тусдаа амьдрах болсон юм.Тэр үеэс хойш хүү охин хоёр маань эх Д.Г-ийн асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.Хүү Г.Д, охин Г.Г нарыг миний асрамжинд үлдээж, эцэг Д.Г-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ХХ-р хороо ХХ-р байр ХХ тоот …. өрөө байр, Pajero маркийн суудлын автомашинаас надад болон 2 хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журамтай. Эвлэрүүлэн зуучлалд заавал хандсан байна.
НЭХЭМЖЛЭЛД:
1.    Нэхэмжлэл 2 хувь
2.    Улсын тэмдэгтийн хураамж / гэрлэлт цуцлуулах-70200, хүүхдийн асрамж-70200, хүүхдийн тэтгэлэг гаргуулах-Хүн амын амьжиргааны доод түвшингийн хувиар, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжилж байгаа үнийн дүнгээр/ тус тус төлнө.
3.    Гэрлэлтийн баталгаа нотариатаар батлуулсан байна.
4.    Хүүхдийн төрсний гэрчилгээ нотариат
5.    Хорооны тодорхойлолт нэхэмжлэл гаргаж буй хүний
6.    Хүүхэд эсэн мэнд бойжиж буй өрхийн эмнэлгийн тодорхойлолт
7.    Хүүхдийн сургуулийн тодорхойлолт
Тайлбар: Гэрлэгсэд нь насанд хүрээгүй хүүхэдгүй, мөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар ямар нэг маргаангүй бол захиргааны журмаар хэргийг шийдвэрлэнэ.
 
Нэхэмжлэл гаргасан: Гарын үсэг       /А.Б…………./
 
------------------------------------------------------------------------------------------------------------------ 
 
Гэрээний үүрэг хангуулах тухай /загвар/
 
 
Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд
нэхэмжлэл гаргах нь
 
….. он …. сар … өдөр
Нэхэмжлэгч:Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................
 
Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /
 
Хариуцагч: 000” ХХК, Налайх дүүргийн 2 дугаар хороо, ...., РД...............................
 
Харилцах утас:.................../гар утас /
 
Нэхэмжлэлийн шаардлага:  Гэрээний үүрэг хангуулах тухай
Нэхэмжлэлийн үндэслэл: А.Б би “000” ХХК-тай …. оны … дугаар сарын ….-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан Их Монгол 800 жилийн ойд зориулан 108 морин хуурыг нэг бүрийг нь 30.000 төгрөгөөр тооцож … оны … сарын …-ны өдрийн дотор хийж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа хөлс 1620000 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурсаны дараа хүлээн авсан.Би гэрээнд заасны дагуу морин хуурыг хийх материалыг захиалагч талд үзүүлж нэг хуур хийж  үзүүлэхэд захиалагч тал зөвшөөрч эх загварыг сонгож байгаагаа мэдэгдэж гарын үсэг зурсан. Үүний дагуу би 108 морин хуурыг хугацаанд нь хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн.“000” ХХКомпани нь одоогоор ажлын хөлсний үлдэгдэл болон 1620000 төгрөгийг өгөх боломжгүй байгаа тул танд 7 хоногийн дараа өгье гэхэд нь би зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл өгөөгүй байгаа.
Иймд гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг шаардсан боловч “тантай гэрээ байгуулсан хүн ажилаасаа халагдсан тул бид мэдэхгүй байна” гээд одоо болтол хөлсийг минь өгөхгүй байгаа тул “000” ХХКомпаниас миний ажлын хөлсний үлдэгдэл болох 1620000 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38680 төгрөгийн хамт   гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу?/
НЭХЭМЖЛЭЛД:
1. Нэхэмжлэл 2 хувь
2.“Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1 хувь
3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
4. Урьдчилгаа төлбөр хүлээн авсан баримтын хуулбар -1 хувь
5. Морин хуур хийхэд зарцуулсан бараа материалын тооцооны хуудас
6. Гэрээний дагуу 108 морин хуур хүлээлцсэн акт- 1 хувь
7. Нийт … хуудас материал хавсаргав
/Нотлох баримтыг нь эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/
Нэхэмжлэл гаргасан. / Гарын үсэг /  А.Б
 
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 
 
 
Зээлийн төлбөр гаргуулах тухай /загвар/
 
 
Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатнышүүхэд нэхэмжлэл гаргах нь
 
….. он …. сар … өдөр
Нэхэмжлэгч:Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................
Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /
 
Хариуцагч:Налайх дүүргийн 2 дугаар хороо, 56-01....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................
Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /
 
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр гаргуулах тухай
Нэхэмжлэлийн үндэслэл:А.Б би Р.Г-тэй  …. оны … дугаар сарын ….-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан …… төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар …. оны …-р сарын ….-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Р.Г нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож … хоногийн алданги, үндсэн зээлийн …… төгрөг, түүний хүү болох …. төгрөгийн хамт нийт …. төгрөгийг хариуцагч Р.Г-ээс гаргуулан өгнө үү. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу?/
 
НЭХЭМЖЛЭЛД:
1. Нэхэмжлэл 2 хувь
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт-1 хуудас
3. “Зээлийн гэрээ”-ний 1 хувь
4. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар - 1 хувь
/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/
 
Нэхэмжлэл гаргасан.               / Гарын үсэг /  А.Б
 
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 
 
 
Нас тогтоолгох тухай /загвар/
 
 
Багахангай Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт  гаргах нь
 
... он ... сар… өдөр
Хүсэлт гаргагч:Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................
Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /
Хүсэлтийн агуулга: Нас тогтоолгох тухай
Хүсэлтийн үндэслэл: Миний бие 1947 онд Завхан аймгийн Цагаан нуур сумын Хуримт гэдэг газар  Найдангийн 2-р хүүхэд болон төрсөн бөгөөд 1-8 нас хүртэл эцэг, эхийн гар дээр бойжиж байгаад 1955 онд тус сумын бага сургуульд улмаар 1965 онд Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 10-р ангийг төгссөн. 2006 оны 04 дүгээр сард манай гэрт хулгай орж миний сургууль, курс төгссөн бичиг баримт, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэх хүүхдүүдийн бичиг баримтууд эд материалын хамт алдагдаад одоо хүртэл олдоогүй. Би 2005 онд улаан паспортоо иргэний үнэмлэхээр сольж авахад 1947 онд төрснийг 1948 он гэж буруу бичигдсэнийг залруулж 1947 он гэж зөвтгөж өгнө үү.
 
НЭХЭМЖЛЭЛД:
1.    Хүсэлт 1 хувь
  1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70200 төгрөг/
  2. Үндэсний төв архивийн лавлагаа /хүн амын тооллогын/
  3. Хоёр хүний тодорхойлолт
  4. Тодорхойлолт гаргаж өгсөн 2 хүний иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн байх
  5. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн байх.
  6. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
 
/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/
 
Хүсэлт  гаргасан / гарын үсэг / А.Д
 
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 
 
 
Нөхөн олговор гаргуулах тухай /загвар/
 
 
Багахангай Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь
 
... он ... сар … өдөр
Хүсэлт гаргагч:Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................
Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /
Нэхэмжлэлийн шаардлага: А.Б миний авга ах болох Д.Намсрай нь 1938 онд онцгой бүрэн эрхт комиссын ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж 1993 онд дээд шүүхийн цэргийн коллегийн магадлалаар цагаатгагдсан.Иймээс ач дүү А.Б миний биед олгогдох нөхөн олговрыг олгож өгнө үү. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу?/
НЭХЭМЖЛЭЛД:
 
1.Нэхэмжлэл 1 хувь
2.Монгол Улсын Дээд Шүүхийн цагаатгасан тухай үнэмлэх болон магадлал  / нотариатаар гэрчлүүлсэн /
3.Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архивийн лавлагаа
4.Үндэсний төв архивийн лавлагаа / хүн амын тооллогын /
5.Иргэний Гэр Бүлийн Байдлын Бүртгэлийн төв архиваас нас баралтын тухай тодорхойлолт
6.Өв залгамжлах эрхийн гэрчилгээ
7.Садан төрлийн холбоотойг мэдэх 2 хүний тодорхойлолт
8.Тодорхойлолт гаргаж өгсөн 2 хүний иргэний үнэмлэх / нотариатаар гэрчлүүлсэн /
9.Сонины нөхөн олговор авах эрх бүхий иргэдийн нэрс бүхий жагсаалт
10. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн
11. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/
 
Нэхэмжлэл гаргасан / гарын үсэг / А.Б
 
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ 
 
 
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай /загвар/
 
 
 
Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд
нэхэмжлэл гаргах нь
 
….. он …. сар … өдөр
Нэхэмжлэгч:Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................
 
Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /
 
Хариуцагч: 000” ХХК, Налайх дүүргийн 2 дугаар хороо, ...., РД...............................
 
Харилцах утас:.................../гар утас /
 
Нэхэмжлэлийн шаардлага:  Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай
Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн Н.М миний бие 2007.03.29-ны өдөр ....... ХХКомпанитай орон сууцны барилгаас нь захиалгаар байр худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт ....... орон сууц үйлчилгээний хотхоны 136 айлын орон сууцны барилгаас 50м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1м2 талбайг 450 доллароор тооцож бүгд 22500 доллароор худалдан авахаар болсон.Гэрээ хийсэн өдрөө төлбөрийн 40% болох 9000 /есөн мянган/ ам долларыг төлсөн.Уг барилгыг 2007.05.01-ний өдөр ашиглалтанд оруулахаар гэрээндээ тусгасан боловч хугацаандаа ашиглалтанд ороогүй бөгөөд энэ нь бидний хооронд байгуулсан гэрээний 4.1-ийн А-д барилгыг ашиглалтанд оруулахаар тохиролцсон хугацаа хожимдуулсан нөхцөлд хугацаа хэтэрсэн сар тутамд нийт үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцож захиалагчид төлөх ёстой гэсэн заалт нь хэрэгжээгүй.2008.01.07-ны өдөр ............ компани нь 05/007 тоот мэдэгдэл ирүүлж гэрээний 4.2 дахь заалтыг зөрчин гэрээг шинэчлэхийг мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэл нь хууль бус учир иргэн Н.М намайг Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... орон сууцны хотхоны 50м2 талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу?/
НЭХЭМЖЛЭЛД:
1.Нэхэмжлэл 2 хувь
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
3.Захиалгаар байр худалдан авах гэрээ 2 хуудас
4.  Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас
5. ............ ХХК-ий мэдэгдэл 1 хуудас
Нотлох баримтыг нь эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/ үү
Нэхэмжлэл гаргасан                             /Н.М/
 
 
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 
 
  
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай /загвар/
 
 
 
Багахангай Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд
хүсэлт гаргах нь
 
... он ... сар өдөр
Хүсэлт гаргагч:Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................
Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /
Хүсэлтийн агуулга: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай
Би Ц.Э-тэй 1996 он 09 сарын 20-ны өдөр танилцаж, 1997 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хамтран амьдарч эхлэсэн. 2005 он 07 дугаар сарын 01-ны өдөр охин Э.Н-ийг төрүүлсэн юм. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Ц.Э маань 2007 оны 9-р сард БНСУ-ын Сөүл хотын Пусаны их сургуульд суралцахаар явж, тэнд суралцаж байгаад 2008 оны 04-р сарын 05-ны өдөр ослоор нас барсан. Бид хоёр энэ хугацаанд хадам аав Л.Ц-ийн хамт Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19 дүгээр хороололын ХХ байрны ХХ тоотод амьдарч байсан. Хоёулаа сургуулиа төгсөж ирээд гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Охин Э.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 1997 оны 01 дүгээр сараас, 2008 оны 04 дүгээр сарыг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу?/
НЭХЭМЖЛЭЛД:
 
1.Хүсэлт 1 хувь
2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
3.Нас барсаны гэрчилгээний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/
4.Иргэний үнэмлэхийн хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/
5.Хорооны засаг даргын тодорхойлолт
6.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/
7.Гэрчийн тодорхойлолт / 3 хүний /
8.Тодорхойлолт гаргасан 3 хүний иргэний үнэмлэхийн хуулбар/ нотариатаар гэрчлүүлсэн/
/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/
 
Нэхэмжлэл гаргасан:/ гарын үсэг / С.С
 
 
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 
 
   
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай /загвар/
 
 
Багахангай Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд
хүсэлт гаргах нь:
 
 .. он ... сар … өдөр                                               
Хүсэлт гаргагч:Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................
Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /
Хүсэлтийн агуулга: Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай
 Иргэн Б.Батаа нь Хас банкны 09дүгээр салбараас 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400032568 тоот зээлийн гэрээгээр 1.000.000 / нэг сая / төгрөгийг 30 хоногт 3.5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын задгай тоотод оршин сууж, Баянгол дүүрэгт байрлах “Солонго”трейд ХХК-ий харъяа 1000 нэрийн барааны дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулж орлого олж байсан бөгөөд эхний сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад 2007 оны 05 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Мөн түрээсийн лангуу ажилуулахаа ч больсон байна. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу?/
НЭХЭМЖЛЭЛД:
 
1. Хүсэлт  1 хувь/Эрэн сурвалжлах гэж байгаа хүнийхээ талаарх мэдээлэлийг дэлгэрэнгүй бичнэ/
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 70200төгрөг /
3. Зээлийн болон барьцааны гэрээ
4. Эрэн сурвалжлуулах гэж байгаа этгээдийн иргэний үнэмлэх, зураг
7. Тухайн этгээдийн хамгийн сүүлд оршин сууж байсан хорооны Засаг даргын тодорхойлолт
/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/
Хүсэлт гаргасан / Гарын үсэг / А.Б