ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 4 ДҮГЭЭР ШҮҮХ Б.БАТ-ӨЛЗИЙГ ХҮНИЙГ ӨС ХОНЗОНГООР САНААТАЙ АЛСАН ГЭМ БУРУУТАЙД ТООЦОЖ, 25 ЖИЛ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭЛЭЭ.

2015-01-10     

Дүүргийн 4 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бат-Өлзийд холбогдох хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хуралдааны танхимд нээлттэй хэлэлцээд Б.Бат-Өлзийг хүнийг өс хонзонгоор санаатай алсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь хэсэгт зааснаар 25 жил хорих ял шийтгэж, уг хорих ялын 5 жилийг гянданд, үлдэх 20 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР