Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.01.05-2015.01.09)
2015.01.05
1. Г.Дуламсүрэн, Э.Болдбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, мөн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2, мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2/
Шүүгч Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдааныг 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11.00 цаг хүртэл хойшлуулав.
2015.01.07
1. П.Хатанбаатар, Б.Ганболд, Д.Жамъянгарав нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3/
Даргалагч Ерөнхий шүүгч Н.Одонтуул,
шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Д.Жамъянгаравт холбогдох эрүүгийн хэгрийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Б.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хатанбаатарт 3 жил 6 сар, Б.Ганболдод 4 жилхорих ял тус тус шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангидэдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хатанбаатар, Б.Ганболд нарт оногдуулсан хорих ялуудыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
2015.01.08
1. Б.Бат-Өлзийд холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 /
Даргалагч Ерөнхий шүүгч Н.Одонтуул,
шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь хэсэгт зааснаар Б.Бат-Өлзийд 25 жил хорих ял шийтгэж, уг хорих ялын 5 жилийг гянданд, үлдэх 20 жилийг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
2015.01.09
1. Ж.Гончигсумлаад холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4/
Даргалагч Ерөнхий шүүгч Н.Одонтуул,
шүүгч Д.Чинзориг, Д.Лувсандорж
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар Ж.Гончигсумлаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хугацаагаар хасч, 5 жил 1 сарын хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
2. Б.Буянхишигт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шүүгч Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Буянхишигт3 сар 10 хоног баривчлах ял шийтгэв.
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул