Томилолтоор ажилласан тухай 2014.12.03

2014-12-24     

 Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн тамгын газраас Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нар шинээр томилогдсонтой холбогдуулан Ерөнхий шүүгч Н.Одонтуул, Тамгын газрын дарга А.Энхтөр, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жаргалсайхан нар шинээр батлагдан хэрэгжиж буй Шүүх байгуулах тухай хуульд заасан харьяаллын дагуу Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын удирдлага болох Засаг дарга нартай уулзаж тухайн сум, орон нутгийн хүн ам, газар орны онцлог байдлын талаар мэдээлэл авч, шүүхийн шинэ бүтэц зохион байгуулалтын талаар товч мэдээлэл хийж, тухайн сумдуудад үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл тэдгээрийг бууруулах талаар санал солилцлоо.