ДҮҮРГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 4 ДҮГЭЭР ШҮҮХЭД ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2014-11-03     

 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгч, ажилтнуудад Төрийн албаны зөвлөлийн Төрийн албаны институтын багш Б.Нямсүрэн "Цагийн менежмент” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар шүүгч, ажилтнууд ажлын цагийг үр бүтээлтэй, зөв зохистой ашиглах, ажлаа зөв хуваарилаж ажиллах тухай ойлголтоо улам нэмэгдүүллээ.