НАЛАЙХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-06-12      23

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагч ахлах дэслэгч Ү.Үнэнбаатар 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн захиргаа, үйлчилгээний албан хаагч нарт Гал түймрийн тухай ойлголт, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал унтраагуур ашиглах талаар танхимын болон практик сургалт зохион байгууллаа.

Мөн байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу гал түймэр унтраах практик сургалтыг хийлээ.

Дадлага сургалтыг зохион байгуулснаар Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймэр унтраах дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, тухайн объектод гарсан гал түймрийг унтраах, хүн хүч хэрэгслийг тооцоолох, дотоод зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан гал түймрийг байгаа хэмжээнд нь хохирол багатай унтраах талаар тус шүүхийн албан хаагч нарт анхан шатны мэдлэг, дадлага туршлага олгосон ач холбогдолтой сургалт боллоо.

 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР