ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Багахангай, Налайх дүүргийн тойргийн шүүхийн Тамгын газраас Багахангай, Налайх дүүргийн хууль сахиулах байгууллагуудын дунд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдсан асуудал, холбогдох хууль, хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хууль хэрэглээг нэг мөр ойлгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрх хэрхэн хангагдаж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зөвлөгөөн зохион байгууллаа.

“Зөвлөгөөн”-д Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны талаар, анхаарах асуудал”, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа ”Шүүн таслах ажиллагааны талаарх мэдээлэл, иргэний хэрэг маргаан хянан шийдвэрлэсэн байдал”, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал”, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс “Багахангай, Налайх дүүргүүдийн хэмжээнд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдсан асуудал”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс “Хорихоос өөр төрлийн ялын биелэлтийн талаар”, Налайх дүүргийн хууль зүйн туслалцааны төвөөс “Хууль зүйн туслалцаа үзүүлэх ажиллагааны талаар” сэдвүүдээр илтгэл тавьж оролцлоо.

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР