ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-25      20

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 160 дугаар зарлигаар Эрдэнэбазар овогтой Дулмаа Налайх дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилогдсон бөгөөд Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 104/ЗТ2024/00153 дугаар тогтоолоор Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг сонсгох хүндэтгэлийн арга хэмжээг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

  

      Уг арга хэмжээнд Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул болон Налайх, Багахангай дүүрэг дэх Прокурорын газар, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Налайх дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн удирдлагууд оролцлоо.

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР