УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2024-01-26      265

УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Б.Мөнхбат, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа, Б.Уранзаяа, эвлэрүүлэн зуучлагч М.Энхчимэг нар 2024 оны 01 дүгээр сарын 17ы өдөр Налайх дүүргийн 1-8 дугаар хороодын Засаг дарга нартай уулзалт зохион байгууллаа.

  

Уг уулзалтаар хороодын Засаг дарга нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн холбогдох заалтыг танилцуулж, хэргийн зохигч, оролцогч нарт шүүхийн мэдэгдэх хуудас, шүүхийн шийдвэр хүргүүлэх, зохих этгээдийн оршин суугаа хаягийн тодорхойлолт гаргуулах  ажиллагаанд шүүхийн бичиг хүргэгчид тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, хороодын Засаг дарга нарын саналыг сонсож, цаашид хамтран ажиллах талаар шийдлээ тодорхойлж уулзалтыг өндөрлөлөө.

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР