СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-01-23      289

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэстэй 2024 онд хамтран ажиллах төлөвлөгөө батлан ажиллаж байна.

  

Тус төлөвлөгөөнд тусгасны дагуу шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн байгууллага хэрхэн хангах талаар болон шинээр батлагдсан “Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах заавар”-ын талаар Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн багш хошууч Г.Төртулга, Дотоодын цэргийн албаны тэнхимийн багш ахмад Э.Буман-Аюуш нар Багахангай, Налайх дүүргийн шүүгч нарт сургалт орж мэдээлэл өглөө.

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР