“БИ САЙН ХҮҮХЭД” ГАР ЗУРАГ, “МИНИЙ ЭРХ, МИНИЙ ҮҮРЭГ” СЭДЭВТ ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Налайх дүүргийн шүүх байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан тус шүүхийн Тамгын газар нь Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Шүүхийн үйл ажиллагааг таниулан сурталчлах, төсөөллийг нээн илрүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, өсвөр насны хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, төлөвшүүлэх, ирээдүйн мэргэжлийн чиг баримжааг олгох, санаа бодлоо чөлөөтэй, цэгцтэй илэрхийлэх ур чадварыг олгох” зорилгоор тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдын дунд “МИНИЙ ЭРХ, МИНИЙ ҮҮРЭГ” сэдэвт зохион бичлэгийн уралдаан, бага ангийн сурагчдын дунд “БИ САЙН ХҮҮХЭД” гар зургийн уралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд зохион байгуулж, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шилдгүүдээ тодруулж,
Нэгдүгээр байр-1
Хоёрдугаар байр-2
Гуравдугаар байр-3
Тусгай байрт 4 сурагчийг тус тус шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Зохион бичлэгийн уралдаанд Налайх дүүргийн “Алтан гадас одонт” Голомт цогцолбор сургуулийн 93 ангийн сурагч А.Энхжин,
Гар зургийн уралдаанд Налайх дүүргийн “Алтан гадас одонт” Голомт цогцолбор сургуулийн 56 ангийн сурагч Т.Эгшиглэнтдалай нар “Нэгдүгээр” байрыг тус тус эзэлсэн байна.
Нийт сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүслээ.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР