НАЛАЙХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-03-27      339

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагч ахлах дэслэгч С.Еркенур 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн захиргаа, үйлчилгээний албан хаагч нарт Гал түймрийн тухай ойлголт, гал унтраагуур ашиглах талаар  сургалт зохион байгууллаа.  

  

Мөн байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу гал түймэр унтраах дадлага сургалтыг  хийлээ.

 

Дадлага сургалтыг зохион байгуулснаар Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймэр унтраах дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, тухайн объектод гарсан гал түймрийг унтраах, хүн хүч хэрэгслийг тооцоолох, дотоод зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан гал түймрийг байгаа хэмжээнд нь хохирол багатай унтраах талаар тус шүүхийн албан хаагч нарт анхан шатны мэдлэг, дадлага туршлага  олгосон ач холбогдолтой сургалт боллоо.