ХАРИУЦАГЧИЙГ СОНГОХ НЬ НЭХЭМЖЛЭГЧИЙН ЭРХ МӨН

2023-02-27      667

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022-02-14, 189/ШШ2022/00007

Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: №1, 2023-02-27

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

 

Нэхэмжлэгч А нь байрны урьдчилгааны 12,000,000 төгрөг, барилгын ажлын хөлс 3,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг хариуцагч Б-ээс гаргуулахаар шүүхэд хандсан. А шүүхийн шатанд 700,000 төгрөгөөс татгалзсан байна.

Хариуцагч Б нь нэхэмжлэгч А-ийн шилжүүлсэн нийт 12,000,000 төгрөгийг өөрийн дансанд байгааг мэдсэн боловч эхнэрт өгөх ёстой мөнгө гэх тайлбарыг өгч “би хариуцагч биш нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас байрны урьдчилгаа 12,000,000 төгрөг, барилгын ажлын хөлс 1,500,000 төгрөг нийт 13,500,000 төгрөгийг гаргуулан А-д олгож, үлдэх 800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хариуцагч Б өөрийгөө хариуцагч биш, хариуцлага хүлээх ёсгүй гэж үзвэл шүүхэд үндэслэл бүхий тайлбар, нотолгоог гаргах үүрэгтэй, мөн нэхэмжлэгч тал хариуцагч солихыг зөвшөөрөөгүй ба хариуцагчийг солих ажиллагааг нэхэмжлэгчийн санаачлагаар явуулахыг хуульчилсан гэж шүүх дүгнэсэн.

 

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/123516?daterange=2022-01-01%20-%202022-12-01&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл