ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ИРЭЭГҮЙ НЬ АЛБАДАН ИРҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО.
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Нийслэлийн Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023-01-10 104/ШЗ2023/00115
Процессийн тоймын дугаар, огноо: №1, 2023-01-30
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Баялаг ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний хохирол 1,000,000 төгрөгийг хариуцагч Н-ээс шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н-ыг шүүхэд ирэхийг мэдэгдэж мэдэгдэх хуудсыг 2 удаа хариуцагчид хүргүүлсэн боловч хариуцагч Н өвчтэй гэх шалтгаанаар тус шүүхэд ирээгүй.
Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсанаар ирээгүй /өвчтэй талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй/ тул хариуцагч Н-ыг албадан ирүүлэхээр шийдвэрлэж, албадан ирүүлэх захирамжийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн.
Тухайн шүүгчийн захирамжийн дагуу Цагдаагийн байгууллага хариуцагч Н-ыг албадан авчирсан байна.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Тойм бэлтгэсэн: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа