ЦАХИЛГААНЫ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗАРДЛЫГЭЗЭМШИГЧ ӨӨРӨӨ ХАРИУЦНА.

2023-01-27      461

Шийдвэрийн дугаар: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022-12-15  104/ШШ2022/00548

Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: №1, 2023-01-27

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

 

Нэхэмжлэгч Г хариуцагч Б-д холбогдуулан цахилгааны шугам татуулж өгнө гэж авсан 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Б хариу тайлбартаа “нэхэмжлэгч Г-ээс 2,500,000 төгрөг авсан нь үнэн боловч цахилгааны шугам татуулж өгнө гэж аваагүй, нэхэмжлэгч Г миний хувийн цахилгааны шугамаас цахилгаан авч ашиглаж байсан учир Г-ийн өгсөн 2,500,000 төгрөгийг цахилгааны шугам, сүлжээний засварт зарцуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д зааснаар хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг хангах үүрэгтэй болно.

Иймд шүүхээс хариуцагчийн эзэмшлийн шугам сүлжээний засварын зардлыг нэхэмжлэгч төлөх үүрэггүй, хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэн хариуцагч Б-ээс 2,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр  нь үзэх бол :

https://www.shuukh.mn/single_case/124592?daterange=2022-01-01%20-%202023-01-16&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа