ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ЗАХИРАЛ ГЭМ БУРУУТАЙ
Шийдвэрийн дугаар: 2022.07.28 2022/ШЦТ/159
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2023.01.11 шийдвэр-хураангуй: Дугаар 2
Шүүхээс Б, С нарын үйлдлийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах “ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүрд нь 3 сая төгрөгийн торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэх үед ажиллаж байсан ажил үүргийг эрхлэх эрхийг 1 жилийн хугацаатай хасч шийдвэрлэжээ.
Иргэн М нь “О” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт, зуурагчаар ажиллаж байхдаа бутлагч машины завсар байсан шороог гаргах гэж байгаад хавчуулагдан, гар нь тайрагджээ.
Тус үйлдвэрийн байранд иргэн М нь ажиллахдаа үйлдвэрийн бутлагч машинд шороо орохоор нээлттэй байлгаж, шороо орсон бол байнга гараараа шороог гаргадаг байсан. Тэгээд М нь гэмтэх үедээ тухайн бутлагч машин дээр ажиллах мэргэжилгүй, сургалтад хамрагдаагүй, хамгаалах хэрэгсэлгүй байсан.
Учир нь уг үйлдвэрлэлийн осол гарахад үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Д, үйлдвэрийн хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан С нарыг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн тухай хуульд заасан ажил олгогчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлүүд нь хамааралтай болох нь тогтоогджээ.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:
https://shuukh.mn/single_case/76672?daterange=2021-12-22%20-%202023-01-19&id=1&court_cat=2&bb=1
Тойм бэлтгэсэн: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд